Monday, February 27, 2012

Батчулууны Эрдэнэсолонго

-Яруу найрагч Б.Эрдэнэсолонгын євлийн “Зун шиг…” єдрvvдийн єєр найрлагат туурвилын тухай-

Ертєнцийн нэгдмэл чанар нь тvvний тєгсгєл vед илvv тодорхой болно. Нэгэн зvйл биологийн организм устваас тvvнтэй холбоотой бусад зvйл нь эргэлт буцалтгvй мєхлийн замдаа орж эхэлнэ.

Харин дэндvv нэгдмэл байдал нь цєєвєр чоныг устгахад хонин сvрэг єсєхєє больдгоос тодорхой харагдаж байсныг хvмvvс бид оройтож ойлгоно. /X men 2006/
Яруу найрагчийн тухай vгvvллээ заавал энэ vгvvлбэрээр эхэлмээр санагдлаа. Учир нь цєєвєр чоно хонин сvрэгт, хонин сvрэг ч цєєвєр чонод хайртай байжээ. Гэтэл бид хэзээнээс ч юм цєєвєр чоно бол хонин сvргийн хамгийн ноцтой дайсан гээд дэндvv итгэчихсэн, яг нєгєє “шашин бол хар тамхи мєн” гэж олон жил андуурч явсан шиг. Ертєнцийн юмсыг эсрэг тэсрэг чанартай, анги хоорондын тэмцэл, нvх шиг харанхуй хєрєнгєтний нийгмийн мєдхєн сєнєх vзэл суртал гээд юм бvхнийг дайсантай хэмээн хатуу ойлгуулчихсан учраас хvмvvсийг заавал нэг дайсантай болохгvй бол санаа амардаггvй зантай болгочихсон. Энэ зангаараа ертєнцийг бясалгахаар оюуны мухардал буюу “гурван Т” тулж очоод зогсчихдог болжээ. Энэ нь ертєнц тайлагдашгvй, ертєнцийг тааварлашгvй, ертєнц тєсєєлєгдєшгvй билээ. Гэвч мєн чанартаа ертєнц хамгийн энгийн, хамгийн тодорхой гэдгийг харах “нvд”-ээ єнєєх нэг талыг хатуу барьсан бодлууд нь хаачихсан байдгийг анзаардаггvй. Vнэндээ “гурван Т”-ээс vvдэлтэй ертєнц яагаад тайлагдашгvй, юутай нууцлаг, яагаад цєєвєр чоно, хонин сvрэг шиг… гэсэн олон асуултууд ургана. Асуултад бага ч атугай хариу єгєхєєр Б.Эрдэнэсолонго гэдэг ертєнцєєс олж цуглуулснаа дэлгэж байна.


1. Цаг vеийнхээ тухай санаа нийлсэн яриа
-Намрын цєєрємд мэлхий гуаглах хийгээд євс ногоо шивнэлдэн ургахыг сонсож єсєєгvйдээ бид харамсдаггvй. Морь муу унадаг, айраг ууж чаддагvй ч юм уу, чулуун гэр мэтхэнийг босгож, ууланд хайртай болж чадаагvйдээ бид хувьдаа гэмшдэггvй. Гэтэл зарим хvмvvс биднийг харамсахгvй, худлаа ч гэсэн гэмшихгvй байгаад боож vхэх гээд байх юм.
-Тийм. Надад ч гэсэн харамсах сэтгэл тєрдєггvй. Саяхан хэвлvvлсэн шинэ номд “Сайн цагийг хvлээж бичсэн шvлэг /Тгаск-1/” гэж хожим харамсахаа, ирээдvйд гэмшихээ мэдэхгvй яруу найргаар наадаж яваа зарим хvмvvсийн тухай бичсэн шvлэг бий. Чи олж уншсан байлгvй. Эд бараа зараад ашиг орлого олдог шиг шvлэг бичээд ашиг олохыг хvсэх нь жинхэнэ мэргэжлийн яруу найрагчийн ёс зvйд харшилж буй явдал гэдгийг би тэр шvлэгтээ хэлэхийг хvссэн.
-єєр бас нэг ийм шvлэг байсан даа.
Хууль ярьсан,
хууль барьсан
Хулгайч дээрэмчдийн vvрэнд
Нар тусах
Найдвар тун бага байна
/”Єєртєє бичсэн захидал-track 27 гэсэн санагдана. Яагаад ч юм бэ чиний шvлгvvдэд энэ цаг vеийн гунигтай дvрслэлvvд дvvрэн.

-Би “цаг vеийн дуу хоолой болдог шvлэгч” биш. Гэхдээ єєрийн цаг vеэ огт дуулахгvй байхыг хvсээгvй. Яруу найраг, цаг vе хоёр холбоотой. Ямар “тайзны шvлэгч” нар шиг тєрийн удирдлага, намын дарга нарт хандаж шvлэг ч биш, заргын бичиг ч биш юм бичээд, олон хvнд таашаагдах, тэгээд алгыг нь хорстол ташуулж, энерги цуглуулах маягийн юм бодож, эцэст нь Янжинлхамын хишигт яруу “найруулагч” болохыг хvсэж бичээгvй юм даг. Тийм болохоор надад энэ цаг vе минь яаж мэдрэгдэж байна, би тvvнийг нь бичсэн. Сайхан юм энэ цаг vед цєєхєн байгаа нь намайг гунигтай шvлэг бичихэд хvргэсэн биз.

-Яагаад номоо “Зун шиг…” гэж нэрлэв. Євєл шиг байж болоогvй юм уу?
Надад бол зун гэхээсээ илvv євлийн амьсгал шиг эрс тэс сэтгэгдэл бvхий шvлгvvдээс бvтсэн ном шиг санагдсан.
-Зун шиг… Хэрэв дєрвєн улирлаар хэмжвэл яруу найрагчийн хувьд би одоо яг “зун шиг” насан дээрээ явна. Тэгээд ч зун юм бvхэн цэцэглэж, дэлгэрдэг.
-За сайхан ярилцлаа. Тэр тусмаа яруу найргийн хандлага зэрэг дээр санал нийлж байна. Жич: Ийм ярилцлага одоохондоо болоогvй байна. Болох ч vгvй биз. Зарим “шар” болоод “шаравтар” сонинууд ярилцлага зохиодог уламжлалт туршлагыг ашигласан юм. Кvнз мэргэний хэлснээр “сайн нь ч миний багш, муу нь ч миний багш” болой. Мєн жич: Зохиомол ярилцлагад яруу найрагч Б.Эрдэнэсолонгын “Зун шиг…” тvvврийн шvлгvvд дэх илэрхий санаануудыг ашиглав. Магадгvй тандч гэсэн энэ тvvврийг уншихад ийм бодол санаа тєрнє гэдэгт огт эргэлзэхгvй байна.

2. Урт хєл, богино бодолтнуудын тухай шvлгvvд
Хvйсийн тэнцвэрт байдал, жендерийн асуудал, парламентын танхимд яагаад цєєхєн хvvхнvvд суугаад байна, бид олон улсын жишгээр 30 хувиа авъя, ирэх сонгуульд эмэгтэйчvvд шийдвэр гаргах тєвшинд… гэсэн яриаг бид сvvлийн жилvvдэд олонтаа сонсох болж. Хэрэв “Vс урт, ухаан богино” зэрэг уламжлалт vгсийг санамсаргvй хэлж орхивол хvнд байдалд орохоор нєхцєл бvрдээ байхад
Vрчлээснvvд
Амьдарсныг сануулдаг
Хєгшрєл
Залуу байсныг сануулдаг
Ямар ч vрчлээсгvй
Ямар ч алдаагvй
Яралзсан цагаан шvдтэй
Эмгэн болмоор байна уу
Ярьдаг хvvхэлдэй минь гэж бичих нь эр зориг ч юм шиг санагдахад эрчvvд бидний эр зориг их “жижгэрснийг” мэдлээ. Нэгэн судлаачийн айлдсанаар эмэгтэйчvvд эрчvvдийг бодвол илvv олон зvйлийг нэгэн зэрэг хийх чадвартай байдаг. Аав нар сонин унших юм уу, зурагт vзэж байхдаа тєдийлєн юм ярьж чаддаггvй. Харин ижий нар хvvхдийн бантан хийж байхдаа хvvхдээ саатуулан, галаа тохируулан, угаалгын машиныг бас давхар хянаж чаддаг аж. Vнэндээ чадаж байгаа хvvхнvvд бvх орон зайгаа тавьж єгєхийг биднээс /эрчvvд/ шаардаж байгаа энэ vед
Эмэгтэй хvн бол ердийн хvн биш
Эмзэг нарийхан хєл дээрх
Ямар нэгэн сайхан зvйл гэж би боддог гэсэн нэг шvлгээс
Урт хєлтийн уруулыг
Ууж согтоод
Єглєє сэрэхэд гэсэн хvчээ авч буй хvvхнvvдийн ертєнцийн vзэл сурталд vнэн харш нэг шvлгээс, Урт хєл дээрх Ийм гоо vзэсгэлэнг Хаана харлаа гэсэн бас нэг шvлгээс хєл бол сайхан урт юм. Харин ухаан нь хєл шигээ урт болов уу гэсэн эргэлзээг олж харахаас илvv зєвхєн
Эрдэнэсолонгын гэх тодотголтой гоо сайхны vнэлэмж бийг ажиглаж болох юм. Нvд хийгээд хємсєг сормуус, сайхан царай зэрэг нь энэ яруу найрагчийн хувьд бvсгvй хvний гоо сайханг тєлєєлдєггvй бололтой. Харин ч бусдаас ялгагдах хувь хvний євєрмєц шинжээ нээж, хэн нэгнийг дуурайлгvй бvхий л талаараа єєрийн гэсэн єнгє тєрхтэй байхыг яруу найрагт чухалчилдгаа саяхны нэгэн сонинд єгсєн ярилцлагадаа “Б.Лхагвасvрэн шиг мундаг байж болно. Мєн О.Дашбалбар гайхалтай санагдаж болно. Магадгvй энэ хоёр хоёулаа манайд том vзэгдэл болж чадсан уу гэвэл чадсан. Гэхдээ чи єєрєє яг энэ хоёр хvнтэй адилхан давтагдашгvй шинж чанартай шvv дээ. Би ерєєсєє энэ шинж чанарын тухай ярьсан юм. Єєрєєр хэлбэл авьяас чадал чинь хvрдэг юм бол чамд ч гэсэн боломж байна л гэсэн vг” хэмээн дурьдсан байна. Тvvний тодорхойлоод байгаа давтагдашгvй шинж чанар нь буюу “онцгой хувь шинж” нь дээрх шvлгvvдийн илэрхийллvvдээс гадна єєр бусад бvтээлvvдээс нь ч илэрхий мэдрэгдэнэ. Тэгэхээр тэр єєрийнхєє “шанс”-ыг олж хараад бvр барьж vзээд дараа нь тvvндээ дулдуйдан хvйтэн сэтгэл, хvйтэн гоо vзэсгэлэн, хvйтэн цаг vе, хvйтэн хvмvvсийн тухай зун шиг халуун сэтгэлээр их л “єєр” найрлагатай шvлгvvд бичжээ. Нэг vгээр хэлбэл хvйтэн сэтгэл, богино бодолтнуудын дvр тvvний шvлгvvдээр дvvрэн. “Хvvхнvvд нь араб угсааны морьд шиг, хvvхдvvд нь харь зvстэй, хvн бvр ёс юм шиг хvйтнээр инээмсэглэн толгой дохино, хуурамч мєнгєн дэвсгэртvvд гvйлгээнд олноороо орсон юм шиг хачин хvмvvс, хамтран амьдрагчид минь хана, шал, ширээ, сандлууд минь намайг ойлгоорой, би хvн болмоор байна” хэмээсэн урьд ємнє сонсогдож байгаагvй “єєр найрлага” эдгээр шvлгvvдээс ханхална. Химийн бодис найралдах шиг амьдралын найрлагыг зєвхєн ашиг хонжоо хэмээх єрєєсєн єнцгєєс нь харчихаад, зангиагаа салхинд хийсгээд хєєєгєє цуглуулахаар єглєє гэрээсээ гарч буй богино бодолтой олон монгол залуусын тухай, ялгаагvй бусдаасаа ч дээрдэх юмгvй ахар бодолтой бидний тухай
Гэмгvй номхон, ажилч хичээнгvй шоргоолж би
Гэгээн тунгалаг єглєєний агаар дундуур
Зангиагаа хийсгэн алхаж, нvдний шилээ засаад
Нvх ухаж, хєеє цуглуулах дон шvгэлсэн нvдээр
Нvvх vvлсийг хяламхийн хараад цааш алхана гэдэг єчигдєр, єнєєдєр бус харин маргааш, нєгєєдєр гэдгийг богинохон бодолтнууд бодолгvй зєвхєн єнєєдрєєр амьдарч ядаж байгааг олон шvлэгтээ хэлсэн нь тvvний хvмvvс хийгээд цаг vеэ илэрхийлж буй vзэл санааны илрэл юм.
Жич: Надтай санал нийлэхгvй байвал “алиман хацар, алаг нvд”-ний тухай шvлгvvддээ vvрд vнэнч байна биз. Юу сайхан, дур сайхан гэдгийг бид мэднэ. Мєн жич: Урт хєлт, ухаан богинотнуудын тухай шvлгvvдийг Б.Эрдэнэсолонгын “Зун шиг…” тvvврээс авч ашиглав. Зохиогчийн хуулийн заалт ёсоор бvтээлийн нэр, зохиогчийн нэрийг тодорхой дурьдав.

3. Эгшиглэл зvйн туршилтуудаас альтернатив хvрэх “зам”
Эхний туршилт.
Долоо хэмжиж, долоо огтолсоор
Дотроосоо эхэлж цайх нь дээ
За яахав, залуу байна
Ахиад хэд ч огтлох амьдрал байна. Та энэ дєрвєн мєр шvлгийг “Халуун элгэн нутаг” ч юм уу, эсвэл “Монголжингоо”, бvр ядаад “Хайрын гэгээн бороо” гэдэг дууны аялгуунд оруулаад дуулах гээд vз. Хэрэв болж байвал би шууд vхье. Хоёрдугаар туршилт.
Салхи зvсэн амьдарна
Салхи шиг зvсvvлж амьдарна
Зvстэй байна, цєстэй байна
Зvсvvлсэн нvvртэй байна. Та энэ шvлгийг “Асуудал” ч юм уу, эсвэл “Ийм нэгэн дурлал”, бvр ядаад “Зєвхєн чам руу”, бvр аргаа барвал “Хайр хайраа єєрєє олдог”, “Hot line”, “Чи хєєрхєн” гэсэн дуунуудын аялгуунд оруулаад дуулах гээд vз. Хэрэв болж байвал би шууд боож vхье. Гуравдугаар туршилт.
Цэцэгс эрвээхэй болон нисэх нь намар цаг
Галзуурсан vнээнvvд хашааны оройд суугаад
Саяхан татсан євсний vнэрт мансууран
Галуудын тухай ярилцаж чанга чанга инээлдэнэ.
Энэ шvлгийг та нар чингууд /Уучлаарай, монгол хэл минь/ “Чка єдєр” ч юм уу, эсвэл “Намайг дагаад цэнгэ”, бvр ядаад “Улаанбаатарын нулимс” гэсэн vглэдэг дууны /дуу л юм даа/ аялгуунд оруулаад дуулаад vз. Хэрэв болж байвал би шууд боож боомилж vхье. Заавал яагаад, бvр магадгvй хvчээр дээрх шvлгvvдэд аялгуу тохируулах гээд зvтгэсний учир дэндvv энгийн. Яруу найраг єєрєє дотоод “эгшиглэл зvй”-тэй байдаг гэж нотлох санаатай юм. Тэр дотоод эгшиглэл зvй нь Б.Эрдэнэсолонгын шvлгvvдэд яаж дуурьсаж буйг олж сонсох гэсэн юм. Туршилт дууслаа. Яагаад гэвал та нар яаж ч оролдоод амжилтад хvрээгvй гэдгийг би лавтай мэдэж байна. Тиймээс vхнэ барина гэж vймvvлээд байгаа юм. Учир нь нэгдvгээрт, энэ шvлгvvдийг хєгжим зохиодог “нєхдvvдэд” зориулж, дуу дуулдаг “нєхдvvдийн” захиалгаар бvтээгээгvй.


Хоёрдугаарт ийм шvлгvvдийг, ийм философитой шvлгvvдэд зохицох аялгуутай рок хєгжмийн урсгалыг “граныж альтернатив” гэдэг санагдана. Тэгэхээр тvvний шvлгvvд дууны шvлэг биш, хэрэв дууны шvлэг болгоё гэвэл тийм хєгжмийн урсгалд зохицохоос єєр “зам” vгvй. Зvгээр илэрхий хэмнэл нь хvртэл ингэж сонсогдоно.
Борооны чимээг борооноос авав
Бороо болоод цасны туяатай шvлгvvдээ
Амьдралаас хуулбарлав
Уур хилэнгээ аянга цахилгаанаас авав
Цєхрєл гомдлоо шєнєєс авав. Бvхэлдээ энэ шvлгээс альтернатив аялгуу, тийм нэг хэмнэл мэдрэгдээд байгаа юм. Нэгэнтээ “Хvрээ хєвгvvд” бид ингэж бичиж байжээ. Одоогоос бараг 11 жилийн ємнє “…Тэд нэг л єєрєєр бичиж эхэллээ. Цаг vе нь модернист, фашист гэх мэтээр янз янзаар хэлж байсан хэдий ч тун удалгvй С.Анударь /рок+Нищше/, Ч.Мєнхбаяр /рок+авангард/ Б.Сэргэлэн / сентименталь + рок/, Б.Эрдэнэсолонго /
гранж+альтернатив/ нарын тєлєєлєгчид тєрєн гарч ирлээ”. Анзаарсан бол Б.Эрдэнэсолонго гэдэг нэрний тодотгол / гранж+альтернатив/ гэж байгаа биз. Зvгээр санамсаргvй хэлчихсэн тодотгол биш гэдгийг “бурхан минь” цаг хугацаа харууллаа. “Зун шиг…” тvvврийн шvлгvvд бvхэлдээ амьдралын тухай vл тасрах альтернатив аялгуугаар дvvрэн. Яруу найргийг олон талаас нь янз янзаар судалсан, одоо харин ганц гэж хэлж болохуйц боломж vлдээд байна. Тэр нь дотоод эгшиглэл зvй талаас нь судлах. Vг дангаараа боловч эгшиг аялгуутай. Vг хоршиж утга vvсвээс тэнд утгын эгшиг vvсэж буй. Ємнє нь тодорхойлж байснаар “дуу” гэдэг vг, аялгууны зохицол бус, харин vгийн аялгуу, хєг аялгуу хоёрын зохицол болж байна. Тайлал зvйн /hermenevtic/ vvднээс яруу найргийн /зєвхєн яруу найргийг ч бус/ vнэ цэнэ тайлагдах боломж нь хязгааргvйд байдаг бол эгшиглэл зvйн vvднээс яруу найргийн vнэ цэнэ дотоод нийлэмжид /vгсийн/ зохицолт оршиж байдаг гэж vзэж болох юм. Жич: Эгшиглэл зvй гэдэг нь яруу найргийн дотоод хєгжмийг судлах боломж. Харин энэ боломжийг ашиглахын тулд… Мєн жич: Яруу найрагчаас дутуугvй “яруу найраг” мэддэг, мэдэрдэг байх нь чухал.

4.Эх /текст/ задлалын аргаар Б.Эрдэнэсолонгын шvлгvvдийг
Яруу найрагч Б.Эрдэнэсолонгын “Зун шиг…” тvvврийн “Бурхангvй” гэдэг шvлэг ингэж тєгсдєг.
Хойд нас энэ тэрийг одоо март
Анх цохиж эхлэхдээ л
Vхэж эхэлсэн зvрхийг ахин
Айлгаж цочоох хэрэггvй. Шvлгийн утга санааг бvрэн илэрхийлсэн “бурхангvй”, “хойд насгvй” хэмээх хоёр vг “цохилж эхэлснээс vхэж эхэлсэн” гэдэг цєм vгvvлбэрээр илэрч байна. Гэхдээ гол тулгуур vг нь “зvрх” болохыг анзаарсан биз. Зvрх гэдэг нь хvн гэсэн санаа. Тэгэхээр “тєрсєн мєчєєсєє хvн vхэж эхэлдэг” хэмээх эртний сэтгэгчдийн бодомж дараах шvлэгт тодорхой байна. Сvvлийн vед яруу найрагчдын бvтээлийг бvхэлд нь тулгуур vгсээр хураангуйлан гол санааг илэрхийлсэн “цєм” vгvvлбэрээр тайлбарлах хандлага утга зохиол судлалд дэлгэрч магадгvй байна. Б.Эрдэнэсолонгын шvлгvvд дэх тулгуур vгс бидний томъёоллоор “Єнєєдєр хийгээд маргааш, євєл хийгээд зун” юм. Тvvний бичсэн нэг шvлэгт “Маргааш гэдэг бол би, єєр юу ч биш” гэсэн байдаг. Магадгvй энэ мєр шvлэг яруу найрагчийн бvтээлийг vндсэнд нь тодорхойлох цєм vгvvлбэр байж болох билээ. Хэрэв хэн нэг нь чухам яагаад “євлийн зун шиг єдрvvдийн шvлгvvд” гэж ертєнцийн зvй тогтол, байгалийн хуулийг зєрчсєн дvгнэлтэд хvрэв гэж асуувал миний зvгээс ганцхан хариулт єгнє. Хариулт: Анх ертєнц ямар гайхамшигтай вэ хэмээн дуу алдсан хvн хэдхэн хормын дараа ертєнц ямар ч гайхах зvйлгvй болохыг ойлгосон, мєн ертєнц ямар нууцлаг вэ хэмээн хашгирсан ухаантан ертєнц ямар ч нууцгvй болохыг тєдхєн тайлчихсан. Харин ертєнц яагаад цєєвєр, хонин сvрэг шиг юм бэ гэж ухаарсан хvн ертєнц дээрх анхны шvлгийг бичсэн. Тэр vеэс “жинхэнэ яруу найргийн vе” эхэлсэн. Жинхэнэ яруу найрагч “Маргааш гэдэг бол би, єєр юу ч биш” гэж тунхаглахдаа “євєл дотор зуныг, зун дотор євлийг” багтааж шvлэг бичиж чадсан байдаг юм.
Яг Эрдэнэсолонго шиг. Жич: Ноён цаг хугацаа та удахгvй “жинхэнэ яруу найрагчид” гэсэн нэрийн жагсаалт дээрээ “Батчулууны Эрдэнэсолонго” гэдэг нэрийг нэмж бичнэ биз. Мєн жич: Тэр vед тvvний тухай арай “єєрєєр бичих” юм шvv.

 (Утга зохиол урлаг)
Доктор П.Батхуяг















Нэмж хэлэхэд дунд сургуулийн уран зохиолын багш минь:
-Батзаяа минь дээ, чи уургын гурамсан хуйв гэдгийг ойлгохгүй байгаа бол чамд ямар ч найдвар алга даа... гэж хэлж байсан юм. Олон уран зохиолын багш нэртэнгүүд одоо ч иймэрхүү юмаа ярьсаар л байгаа ч юм билүү! Дараа нь би Аюурын аль нь ч билээ нэг хар номноос "Найдах юм юу ч үлдээгүй хүнд хүртэл найдвар байдаг" гэж уншиж билээ. Энэ хоёр номыг уншаад дотор ямар нэг юм оволзоод, итгэл төрөөд ирсэн юмдаг. Энэ номын аль алинд нь өнөөх айхтар "уургын гурамсан хуйв" байгаагүй л юм даа.

No comments: