Monday, February 27, 2012

Б.Баясгалан: ***


Дээш авирч тоглоё гэхэд нь би зөвшөөрсөн
Дээврийн шат эгц өөдөө,
Их л гэнэн байж дээ, тэртээ өндөрийн одод руу
Инээлдсээр хүрчихнэ л гэж бодож байв даа.
Доош үсэрч тоглоё, бас л би зөвшөөрсөн
Догдолсон гараа атгалцаад, нэг хоёрын гурваа гээд л
Даанч итгэмтгий байж дээ, намайг газардахад
Дагаж тэр буулгүй гараас минь алдуурч
Дэвээд л, дэвээд л, бүүр өөдөө
Нисээд явчихаж билээ, би хашгираад
Эгц өөдөө, дээврийн шатруу
Эхэр татан авираад л, авираад л..,
Одоо эдгэж дээ, шарх минь аньж
Одод руу гараа зангидаж уйлдагаа больжээ, гэвч
Дэргэд минь тэр хааяахан ирж суугаад
Дээс томж тоглох уу гэж итгэлгүйхэн гуйх юм.

No comments: