Thursday, April 11, 2013

Ээж минь найз минь болж...




Энэ амьдралынхаа
Эрээн барааныг бодоод
Эхнэрээ дахин дахин хайрлана
Улайм цайм явдуулдын
Уучилшгүйг бодоод
Улам, улам хайрлана
Эргэлзсэн, буцсан замд
Ээж минь найз минь болж
Эвлэрч явааг хараад
Энэ насандаа түүнийг
Эргэлт буцалтгүй хайрлах сэтгэл төрнө
Үзэж яваа бүхэн минь
Үүнээс өөр байж болох
Үйлийн үрийг санаад
Үргэлж түүнд талархана...
***

Хамаг сайханыг чинь
Арччихаж мэдэх үнсэлтээс
Халгасаар би зугтаж явна
Халуун сэтгэлээр чи гомдоод
Харах бүр улам гоо болоод байна
Хүршгүй сайхныг чинь
Эвдчихэж мэдэх тэврэлтээс
Хүчээр би зугтаж явна
Хүнээс далдуур чи уйлаад
Хүлцэх бүр улам гоо болоод байна
Гэрэл гэгээг  чинь
Хагалчихаж  мэдэх шөнөөс
Гэлэмсээр би зугтаж явна
Гэнэт тодорсон гэрэлдээ цэцгийн үр боловсроод
Гэм нүглийн жимсийг бусдад
Тэсгэлгүй хазуулсан байна...

Галзууд овогт Батжаргалийн ОДГЭРЭЛ


Эх сурвалж: 
Ганчимэг Б. "Бас нэг баярлах, бас нэг хайрлах, бас нэг бахархах шалтгаан... Батжаргалийн ОДГЭРЭЛ"// Өдрийн сонин.- 2003 оны 2-р сарын 26.- №46.- 13-р хууд.