Wednesday, January 13, 2010

Сергей Есенин : Сонгомол шүлгүүдээс

Цасан ширхэг хуйсагнан бударна.
Цагаан талаар гурвалсан моръд довтолгоно.
Гурвалсан морьд хөллөсөн тэр тэргэн дээр
Гунигт минийх биш, өөр нэгний залуу нас дэрвэнэ.
Галзууран хуйсагнах цасан дундуур хамаг юм
Гурвалсан морь хөллөөд галзууран одсон байнам.


1925.10.04-05

Цэв цэнхэрхэн үдшээр, саранлиг үдшээр
Цэвэрхэн ч байлаа би, залуухан ч явлаа.
Хамаг юм дайраад өнгөрч, нисэн одож.
Хажуугаар минь гараад явчихаж, эргэж ирэхгүй ээ.
Зүрх минь хөрчихөж, нүд минь цийчихэж.
Цэв цэнхэрхэн аз жаргал, саранлиг шөнүүд!

1925.10.04-05
Нуурын цаанаас үүрнйн туяа улсхийн гийхэд
Сойрын дуу нарсан төгөлд уйтайяа мэгшинэ.
Хаа нэгтээ модны хонгилд гургууль уйлавч
Харин би өчүүхэн ч гуниггүй ээ, зүрх минь баясна.
Бүрий болоход замын цаад руу гарахыг чинь мэднэ.
Мансууртал чинь үнсэн, цэцэг аднл үнгэнэ.
Маанаг болтлоо цэнгэлдэхийг хэн хорнх юм бэ.
Даашннзаа чн мннь тэсгэл алдан тайлаад хаяна.
Дэн дун чамтайгаа бутан дотор өглөө болтол өнхчинө.
Орийн дуу тавин сойр шувуу цурхирч л байг.
Үүрийн улаан туяанд хөгжөөнтэйхэн гуниг бий.
1910 он
Цонхон дээр сар, цонхон доор салхи.
Цоройн ургадаг улиангар мөнгөлөг агаад гэрэлтэй.
Гармонь хөгжмнйн эгшиг ганцаардан чарлах нь
Гайхалтай дотно агаад даанч дэндүү хол оо.
Залуу идрийн дуу минь инээнэ, бас уйлна.
Зуун жилийн настай далдуу мод минь хаачив.
Баяр болоход 6и ч гэсэн хар өглөөгүүр
Баян хуураа хангинуулаад гардаг л байлаа.
Хонгор чи минь намайгаа тоохгүй болохоор
Хэний ч хамаагүй дуулсан дуунд инээнэ, бас уйлна.

1925 оны наймдугаар сар

Тэрэг чарга хурдална, чарга тэрэг хурдална.
Танхил хонгор чамтайгаа тал руу одох сайхаан.
Сэр сэрхэн салхи нь хулчгануур агаад ичимхий.
Нүв нүцгэн талаар чарганы хонх өнхрөмхий.
Чүү, чүү, чарга минъ, хонгор морь минь чүү,
Чив чимээгүй ойд агч бүжиглэх нь согтуу.
Ганцаараа яагаад бүжиглэдгииг нь гайхан байж асуума.
Гармонь хөгжмийн эгшгэнд гурвуулхнаа бүжиглэе.
1925.10.03
Орчуулсан Ж. Нэргүй

1 comment:

Unknown said...

нуурын цаанаас үүрийн туяа улсхийн гийхэд....

Цонхон дээр сар, цонхон доор салхи.
Цоройн ургадаг улнангар мөнгөлөг агаад гэрэлтэй...

Дүрслэл бол үнэхээр гайхамшигтай юм аа