Saturday, May 15, 2010

Ж.Болд-эрдэнэ : Өтгөн хөх манангийн хормойг дөнгөж сөхөөд

Өтгөн хөх манангийн хормойг дөнгөж сөхөөд
Өвсөн дээр хэвтэн бодол талбихуйд
Тэртээх нугаас цагаан даашинзтай гоо охин цэцэг түүн наашилж
Тэрүүхэн судагт ороод харагдахгүй болно
Хойноос нь очьё хэмээн өндийхөд хормойноос манан чангааж
Өмнөөс маань зодоонч дэвхрэг үсрэхээр хутгаа хурцална.
Нойтон чийгнээс өндийхдөө нойрноос нь сэрээсэн буруутай ч,
Үзээгүй зочноо хялалзах чинь үзтэл таагүйг чинь харуулж байна.
Хос хусны цаанаас чиний дуулах сонсогдоход
Хормойгоо шуусан чам руу мөлхөнө.
Мананг яран гарч ирээд инээмсэглэхэд
Мандирваа цэцгээр титэмлэсэн гэрэлт царайнаас чинь зуныг би үзнэ.

1 comment:

Frank said...

Харамсалтай нь ийм зун одоо монголд ирэхээ нэгэнт больсон мэт. Ирээсэй зун. Би өтгөн хөх манангийн хормойг сөхөхөд бэлэн байна.