Thursday, January 6, 2011

Болор цом 2010 он

Ц.Хулан - Би-Цагаан Дарь Эх

Нямсүрэн Цагаан шүхэрт болсон
Наранцацралт Сандуйн жүд болсон
Намуухнаар хожмоо би
Цагаан дарь эх болно оо!
Шүүдрээр нэрсийм шиг тунгалагхан гэж хорвоог би санасийм
Шүлгээр бус өөрөөр ярьдагтай нь хэл амаа олсонгүй
Бүгдийн түрүүнд ээж минь л өрөвдөж сэм уйлаад болохгүй нь
Бүсгүй амьтныг ачилдаг
Цагаан дарь эх болно оо
Хоосоршгүй танан бумбанаа­саа цутгаж
Хонгор ижий үрс үрсээ цэцэг шиг ургуулдаг байтал
Хонгор ижийн тэнцүүхэн ургуулсан тэр цэцгүүд
Хотлоороо яагаад нэгэн зүгт найгадаггүй юм гэж гайхахдаа би
Цагаан дарь эх болно оо
Арван наймтын идэр цогцоо жийнсрэгийн элс шиг нурааж
Алс ойртоо одох харгуй, чулуу бүхэн дээр цацаж зулсныг,
Алмай үр биднийхээ эндүүрэл эндүүрлийн шанд
Алдаршингуй хар гэзгээ мөн­гөөр цувиж бурханд өр төлснийг
Анзаарсандаа би
Цагаан дарь эх болно оо
Шагжтивийн хамаг амьтан эхдээ мөргөнө гэж би горьдсийм
Шандуурлын далайд живсэн хүмүүс ижийтэй манатай явдгийм байна
Шалдрайхан дусал би ч тэдэн дунд хөвж л яваа
Шаралхсандаа би
Цагаан дарь эх болно оо
Дунд нь бороо шиг орж холилдсон
Дунгуй орчлонд хүнийхээ төрлөөс
Дуртайдаа би салаагүй юм шүү
Дэлэнгүй ч үрээ тэжээх шувуунаас
Уучлал гуйгаад би эргэж ирнэ
Дэгдэх хөлгүй ч үрдээ яарах могойноос
Адис аваад би эргэж ирнэ!
Үйзэн цэнхэр уулнаас туурь үлдэж
Үйтэн хуар талаас буурь хоцорч
Дэлхий нурахаас өмнө би олон олон ирнэ!
Тэмтэрч үзээгүй лусын бараа,
Тэнгэрт үзэгдээгүй луун дунаас ч цочоохгүй гэхдээ
Тэврээсээ үрээ салгах дургүй
Ялгуун ялгуун тэрбум байтугай
Ядаж ганцхан өөрийн ээжийн ачийг хариулсан
Энэ л цагт би эргэж ирнэ
Энэнээс наана, түүнээс цаана
Би цагаан дарь эх байна аа!

9 comments:

Б.Баясгалан said...

ene tegeed songomol shuleg uu?
hetsuu l yum, helehed...

Ч.Өсөхболд said...

баба

agai said...

хөгжил харагдахгүй, утга уянга алдагджээ,гэтэл Омар Хаяамын бадгууд ямархан гайхамшиг

Anonymous said...

Таанар ядаж цаадах утгыг нь ойлгочоод хүний шүлгийг шүүмжлэл дээ айн. !!!!!! Өөрсдөө бал цаасаа бариад суудаа энэнээс наадахийг нь зохиох гэж таанар д даю хэдэн арван жил болохоор хүмүүс байна даа.

Anonymous said...

haha ene Anonymous goyo shuumjilsen bna shd. Iimerhuu yumnuud niitiin duugaa sonsood l, niitiin arhia uugaad l, niitiin bujigee hiigeed l yavj bval taarna.
Iimerhuu hogiin shuleg l Bolor Tsomd turuulne dee zailuul.
Yamar ch uran tansag setgelee alga, ene heden gaihamshigtai goyo ugnii tsugluulgand.
Sotsolizm sonotugei! gsn hahahaha

Dashravdan B. Eljigen said...

яааая....их хуцвал ..... үхрийн зэлэн дээр уншмаар баясгалангийн дуу шиг зарим хүнийг баясгахаар л шүлэг байнааа....

angel said...

Нямсүрэн найрагчийг #1-д байгаатай санал нэг байна...

Anonymous said...

bi tsagaan dari eh boloh bolnoo gej gej bsnaa ugaasaa l bi tsagaan dari eh yum shuu geediisht hehe hunjliihuu hereer huluu jiihgui yuun ih dongosdiin. bolor tsom neeree unen hoshin yumaa neeg ih lag lag zohiolch shuugchid.

Anonymous said...

tsag uye n uur shuu dee ene hunii. Edgeer humuusees avahiig n avaad, geehiig n geeh heregtei gej bodoj baina. umuurch bgaa ch yum bish!