Sunday, February 13, 2011

А.Эрдэнэ-Очир : Тунгалаг тэнгэрийн дор

Санчиг үсэнд чинь гар чичрэн догдолсон минь бодогдоод
Саран цээжинд хоёр мөнгөн туулай эрхлэн дэгдсэн нь харагдаад
Салхитай хамт чиний зүг сэтгэл урссанаа зогсосхийгээд
Сайхан юм аа, энэ орчлонгийн тунгалаг тэнгэр дор
Борооны дусалтай хоёр алганаас одны гэрлийг амссан минь амтагдаад
Болжморын нойтон даль хур бударга ниссэн үзэгдээд
Бодлын чавхдаст хөг орж тэнгэрийн цэнхэрлэгт ая нийлсэн нь сонсогдоод
Үсний чинь гогцоонд борооны дусал ээмэг шиг тогтсон нь гялалзаад
Үгний чинь тунгалагт сэтгэл цэлмэж санаа алдсан минь давтагдаад
Үүлэн сэвлэг намирсан тэр үдэш энэ өдөртэй найрсаад
Үнэмшим юм аа, энэ үдшийн тунгалаг тэнгэр дор

4 comments:

Нямка said...
This comment has been removed by the author.
Нямка said...

Сайхан юм аа, энэ орчлонгийн тунгалаг тэнгэр дор

Ай ахыгаа санаад л
Нулимс бүрхсэн нүдэнд ч энэ орчлонгийн тэнгэр ...
сайхан юмаа.

Сайн найрагч сайхан шүлэг.

Түмэнбаярын Аззаяа said...

tanaihiig follow hiimeer bsn ch tsonhiig olsongui. tsonhiig taviarai okey
Борооны дусалтай хоёр алганаас одны гэрлийг амссан минь амтагдаад
Болжморын нойтон даль хур бударга ниссэн үзэгдээд tasarhai zuirlel dee

Teuvo Vehkalahti said...

Greetings from Finland. Thus, through a blog is a great get to know other countries and their people, nature and culture. Come take a look Teuvo images and blog to tell all your friends that your country flag will stand up to my collection of flag higher. Sincerely, Teuvo Vehkalahti Finland