Monday, October 12, 2009

Л.Өлзийтөгс :Цаг хугацаанаас



Цаг хугацаанаас надад юу ч үлдсэнгүй ээ
Цагаан ч биш, хар ч биш болж орхив, би
Цаг хугацаанаас би юуг ч авч чадсангүй ээ
Царай зүсэнд минь зовлон ч биш, жаргал ч биш үлдэв
Тэнгэрийн зүг хараад хараад би тэнгэр болсонгүй
Тэвчин хүлцэж, сөрж зүтгэсэн хүн хэвээр л үлдэв
Амьдраад амьдраад амьдралыг дуусгаж барсангүй
Аяа, үхээд ч үнэнийг олохгүйгээ мэдлээ


1 comment:

Вандангийн ТҮВШИНТОГТОХ said...

Өлзий эгчийн шүлгийн сайханыг нь унших бүртээ бишрэн сайхан гэх үг бүхнээ хэлж дуу алдсаар одоо ахиад хэлэх сайхан үг олдохгүй болохоор нь дуугүй л уншдаг болчихоод удаж байна.