Thursday, February 25, 2010

Такүбоку Ишикава

Сайн сайхнаар хорвоог туулах
Сайхан хувь эс тохиосон ч
Энэ л заяагаараа
Элбэгхэн бардамнана би


**-
Удаан гэгч зуун жил нойрсоод
Сэрсэн юм шиг л...
Элдвийг бодох ч юмгүй
Эвшээмээр л байх чинь
**-
Хэзээ ч дуулдаагүй
Хэнбугай ч биширмээр
Хэргийг бүтээчихээд би
Хаана? Хэн? гэцгээхэд нь
Харах бараагүй байхсан
**-
Эгц өндөрөөс
Эгцлэн дүүлэх
Эрэмгий зоригоор би
Энэ насныхаа
Эцсийг үзмээр байна
**-
Сэтгэл амраах
Тийм сайхан ажил
Олж хийхсэн
Дуусгаад тайван үхэхсэн
**-
Эр хүн болон төрчихөөд
Эрчүүдийн анд нь болчихоод
Энэ амьдралд ялагдсан гэхээс
Сэрүүн намрын салхи
Сэтгэл нэвт үлээнэм
**-
Нүдээн өвдөхөд би
Хэр саравч зүүсэн
Тэгээд би
Хэнд ч харагдахгүй
Уйлж сурсан
**-
Нүдэнд ч торох бараагүй
Намрын тэнгэр
Хоосон
Ядахдаа хэрээ ч нисэхгүй
Яасан өнчин!
**-
Зүгээр л
Ямар ч хэрэггүй
Зүлгэн дээгүүр харайхсан
Зүрхээ бахардтал
Зүлгэн дээгүүр л харайхсан
**-
Тэргэл сарны гэрэлд
Миний гуниг уусаад
Тэнгэр газрыг дүүргэн
Намрын шөнөд
Шингэсэн байна
**-
Си Матийн дууч хүүхэн гэж
Сэдэж чамайг хэн хочилсон юм бэ?
Хэлээрээ шүр гижигдэхийг
Хэдийдээ ингэтлээ сурчихсан юм бэ?
Ай жаргалан, ашдын жаргалан.
**-
Намрын тэнгэр уйтай хоосон
Ядахнаа хэрээ ч нисэхгүй

No comments: