Friday, October 22, 2010

Б.Эрдэнэсолонго - Он, сартай зүүд

16.7.2004. Өнгөт зүүд. 35мм.
Тайрсан калибр.
Зогс. Тэнгэр. Эргэж харав.
Хүн.
С.Анударь: Он, сартай зүүд.
Эндхийн амьдрал зүүд юм.
Эргээд хэн ч түүнийг санахгүй.
Санахгүй байх тусмаа амттай санагдах
Сайхан зүүд юм, эндхийн амьдрал.
Мянган жилийн дараа бид дахин уулзлаа ч
Мартчихсан байна, энэ амьдралаа, энэ дурлалаа
Жаран жарны дараа бид дахин төрөвч
Жаргалтай явснаа, зовлонг хамт туулснаа санахгүй.
Санахгүй байх тусмаа амттай санагдах
Сайхан зүүд юм, эндхийн амьдрал.
Зогс.
Төгсөв. Сайхан зүүд. 35мм
С.Анударь...


2005
Гүзээлзгэний амьдрал номоос...


1 comment:

Нямка said...

Нэгэн хэсэг энэ дуугаар өвчилж билээ гоё шүү
САНАХГҮЙ БАЙХ ТУСМААААА
САЙЙЙЙЙЙХАН САНАГДАХ
МИНИЙ НИРВААААНААА
САЙЙЙЙЙХАН ЗҮҮҮД ЮӨӨӨӨӨМ ГЭЖ