Thursday, October 27, 2011

Бүх юм нэг л... болоод байна уу? Ницще хариултыг нь хэлнэ.

26-30 насанд авьяас чадвартай хүмүүс жинхэнэ өөрийнхөө санааг олж авдаг. Өөрийгөө бодтойгоор үнэлж, өөрөөс нь юм олж харахгүй байгаа буюу бага юм олж харж буй хүмүүсээс хүндлэл, ойлголцол шаарддаг. Энэ бүхнээ яруу найраг, гүн ухаан, уран зураг, хөгжмөөрөө илэрхийлэн гаргадаг тул нас тогтсон, туршлагатай хүмүүс тэднийг хараад амьдралын тэр сайхан үеэ дурсан мушилзаж, их мэт санагддагч үнэндээ даанч өчүүхэн хувь заяандаа гомдоллодог.


   Дашрамд өгүүлэхэд Ницще "Гучаад насны асуудал" хэмээх томьёолбор гаргасан нь бий. Уран бүтээлч хүмүүст хамаатай 27-33 насны энэ хямралын шинжийг:
-Ганцаар байхад цухал төрнө
-Сэтгэл санааны хямралд орно
-Амьдралын утга учрыг эргэцүүлнэ
-Өнгөрүүлсэн амьдралаа бодоход гутрал төрнө
-Хайнга, юмыг үл ойшоох сэтгэл давамгайлна
-Өөрийгөө гэнэт чамлах болно
-Бусдын санааг хүлээж авах нь ихэснэ
-Нийгмийн тогтолцоонд шүүмжлэлтэй хандах болно
-Амьдралаас хагацах хүсэл ихэснэ
-"Хувь хүний" үзэл нь "хүнлэг" сэтгэлээс дээгүүр тавигдаж ирнэ.

Сонирхуулахад, Ницщегийн хамгийн зартай бүтээл болох "Заратустра ингэж ярьсан юм" зохиолд Заратустра гуч хүрмэгцээ эх нутгаа орхин, ууланд гарахаар явдаг. Тэнд очоод ганцаараа бясалгал хийн сууж, туйлын дээд хүн болох замдаа шуударч, оюуны таашаал эдэлдэг.

Г.Аюурзана "2х2=6 буюу Суут жаран сэтгэгч" номоос.
Ницщегийн онцлог санаа 329 дэх тал.

2 comments:

SUNshine said...

би эмэгтэйчүүдийн 30 насны хямрал юм болов уу гэж бодоод д явсын
яг 30 хүрээд чи өнөөдрийг хүртэл юу хийж бүтээв гээд л өөрийгөө зэмлэн чамлаж эхэлсэн
юу ч хэзээ ч оройтдоггүй гэж өөрөө өөртөө хэлээд л уран бүтээлдээ шургуу орсоор 3-4 жил өнгөрч байна
амьдралд маань дэндүү их өөрчлөлт орсон доо 30 хүрээд хэхэ
хямрал маань намайг сайн тийшээгээ хөтөлсөн :)

хямралын шинж тэмдэгүүд ихэнх нь надад илэрсээн :P

Мөнхбаяр said...

Заратустра ингэж ярьсан юм гэдэг ном арай өөр өрнөлтэй. Дээр өгүүлсэн бол зөвхөн эхлэл. Нэг өдөр заратустра бүргэдтэйгээ агуйгаасаа гарч мандах нарыг хардаг. Тэгээд ингэж өгүүлдэг: Хэрвээ би, бүргэд, хөндийн олон түмэн, цэцэг модод чиний гэрэлд баясдаггүй байвал чи юунд баясах вэ гэж нарнаас асуугаад уулнаасаа буудаг. /хүнд өгч чадаагүй хайр хамгийн гашуун зовлон/