Wednesday, February 29, 2012
Tuesday, February 28, 2012
А.Урагтогос: Хав халуун миний царгиа
Танилт, урвалт энэ бол урвалт
Ядаж миний нүд рүү эгцлэн харвал чи
Ялаа тэнд суугаад бурханд залбирахыг мэднэ
П.Батхуяг: Би
Ямар ч зайгүй, зууралдаж ургасан өвс шиг
Ялдам үнэрээ гээсэн миний хотын
Ялдам үнэр нь -БИ
Яруу найраг нь-БИ
Гишгэвч буцаж өндийх
Гэрэл гэгээ нь-БИ
Гэм нүгэл нь-БИ
Инээмсэглэл хайр нь-БИ
Эмгэнэл гуниг нь-БИ
Эр зориг нь-БИ
Итгэл найдвар нь -БИ
Ирээдүй нь -БИ
Ууулнаасаа буусан ч гутлаа арчиж сураагүй
Улаанбаатар нь ердөө-БИ
Monday, February 27, 2012
Б.Баясгалан: ***
Дээш авирч тоглоё гэхэд нь би зөвшөөрсөн
Дээврийн шат эгц өөдөө,
Их л гэнэн байж дээ, тэртээ өндөрийн одод руу
Инээлдсээр хүрчихнэ л гэж бодож байв даа.
А.Урантогос: Өдөр бүхний элегия
Унаад дуусахаар нь гуниглахгүйн тулд
Өдөр бүхэн үсээ тайрдаг
Урсаад өнгөрөхөд нь харамсахгүйн тулд
Ийм амьдралд хөлөө дүрдэг
Доошоо харахад тэнгэрийн хаяа мэт цэлгэр
Доромжлол мэт хайр намайг өлгийдөн тэвэрдэг
Яруу найраг шиг нулимс хацар дээр бөмбөрөхөд
Яг л над шиг чамайгаа ингэж байсныг санадаг
Чичрэх, мөр чинь чичрэх тэр л эгшинд
Зүрх чинь жигүүртэй байсныг баяртайяа дурсдаг
Харгислал мэт хүйтэн, ийм хүйтэнд дасах
Ийм хүйтэнд дасгасан өдөр бүхний элегия
Унаад дуусахаар нь гуниглахгүйн тулд
Өдөр бүхэн үсээ тайрдаг ч
Урсаад л өнгөрөх
Яруу найраг шиг нулимс
Улам цаана нь харуусан өвдөх
Өдөр бүхний элегия...
Я.Баяр: Дууч шувуухай зүрхнээс нисэн одлоо
Дур зоргоороо гоо үзэсгэлэнг зурах
Дууч шувуухай зүрхнээс нисэн одлоо
Аяс хэмнэлд нь автан мансуурсан
Анхны бөгөөд эцсийн шувуу байлаа, тэр
Хуулсан юм шиг хуучин өдрүүдийг амилуулсан
Хуудас ганц шүлэг юмсан даа
Хуудас хуудас гэвч гүйцэд уншиж амжсангүй
Хуучин хуучин гэвч хувьсан орчихуйн хорвоо юм даа
Батчулууны Эрдэнэсолонго
-Яруу найрагч Б.Эрдэнэсолонгын євлийн “Зун шиг…” єдрvvдийн єєр найрлагат туурвилын тухай-
Батжаргалын Одгэрэл

Нэгэн
намар хийгээд дөрвөн цаг, агаар огторгуйн чинад алсрах орон зай.
оршихуйн мөн чанарын хоорондын холбоог юу гэж нэрлэх вэ. Үнэхээрийн
сэтгэл гэж байна уу. Түүний гоо зүйн мэдрэмж, сэрэхүй хэмээгч нь юу буй.
Энэ бүхний хариуг харьцангуй агаад түр зуур шийдэх хүслийг яруу найраг
гэж томъёолбол би бээр гүтгэсэн хэрэг болох уу. Б.Одгэрэлийн
"Сентименталь тэмдэглэлийн төгсгөл"-ийг уншаад ингэж бодсон юм. Надад
баясгалан төрсөн бөгөөд энэ шүлгүүдийг би яруу найрагт шинэ орон зай,
боломжийг нээж байна хэмээн тодорхойлов.
Баатарын Галсансүх

Утга зохиолын ганцхан аргаар номлогдож ирсэн бидэнд эхэндээ Галсансүх бараг худлаа хэлсэн хүнд ад зэтгэр мэт санагддаг байсан нь үнэн. Уншигчдад сонирхолтой байж мэдэх нэгэн дурсамж өгүүлье.
Subscribe to:
Posts (Atom)