Friday, February 6, 2009

Шүнтаро Таникава


Японы суут шүлэгч Шүнтаро Таникава 1931 онд төржээ. Тэрбээр 17 настайгаасаа эхлэн шүлэг бичсэн бөгөөд 21 насандаа анхны түүвэр болох "Хорин тэрбум гэрлийн жилийн уйтгар" номоо хэвлүүлсэн нь урьд өмнө байгаагүй шинэлэг утга уянгын илэрхийлэл болж чадсан байна. Шүнтаро Таникаваг дайны дараах Японы яруу найргийн тугийг өргөсөн манлайлагч хэмээн үздэг. Өнгөрсөн онд түүний шилмэл 100 шүлэг бүхий "Сонгомол шүлгүүд" номыг орчуулагч С.Хадаа монгол хэлнээ орчуулан хэвлүүлжээ.


ЦУС

Эр хүн дайнд цусаа урсгана
Эм хүн шинэ амь төрүүлэхийн төлөө цус алдана
Умай бол эгшиглэдэггүй гайхамшигт аялгуу
Умай бол хайрын хамгийн сүүлчийн цайз



МИНИЙ БҮСГҮЙ ХҮНИЙ ОНОЛ

1.
Хөгжим юм чи,
Хөгжмийн мэдрэмжтэй юм би
2.
Могойтой адилхан юм чи
Хаана чамтай адил могойтой таарснаа санахгүй нь
3.
Улаан, цагаан өнгө биш
Хар бас цагаан өнгө биш
Харин улаан, хартай төстэй ч юм уу
Гурван бүлэг ийм онолыг
Хурхирах нойрондоо сонсох
Би дуртай
4.
Тэр гэрэлтэй зүйлсийг
Тайлахын тулд өмсдөг үү
Өмсөхийн тулд тайлдаг уу
Энхрий чиний минь өгзөг том байлаа ч
Эх дэлхий чиний эргүүлдэг сандал юм
5.
Эерэгээр төсөөлөхөд чи бол миний зөрчил
Эсрэгээр төсөөлөхөд би бол чиний гэнэн бодол
6.
Эхлээд нүд рүү тань харсан эрчүүд
Эелдэг сайн хүн
Эхлээд цээж рүү тань харсан эрчүүд
Эргэлзээгүй муу хүн
Эхлээд нүд салгалгүй
Бүгдийг чинь харж, тэвэрсэн эрчүүд
Үнэнч шударга
7.
Чи бол очир эрдэнэ
Би бол нүүрстөрөгч
8.
Эсхүл,
Чи нэгэн байгалийн өнгө бүхий зураг
Би чамд тусгал өгч
Жилийн жилд тасралтгүй гэрэлтүүлсээр...


НАС БАРСАН ХҮНИЙ ҮЛДЭЭСЭН ЗҮЙЛ

Нас барсан эрэгтэйн үлдээсэн зүйл бол
Эхнэр, хүүхэд
Өөр юу ч үлээдээгээгүй
Өөрийн бунхны хөшөөний хэлтэрхийг ч.

Нас барсан эмэгтэйн үлдээсэн зүйл бол
Нэгэн хатаж хорчийсон цэцэг, бас хүүхэд
Өөр юу ч үлдээгээгүй
Өөрийнхөө ширхэг хувцсыг ч.

Нас барсан хүүхдийн үлдээсэн зүйл бол
Булгалан гэмтээсэн хөл ба хатсан нулимс
Өөр бусад ямар ч зүйл үлдээгээгүй
Энх тайван ч үлдээгээгүй.

Нас барсан тэд нарын үлдээсэн зүйл бол
Амьд байгаа би бас чи
Өөр бусад хэн ч үлдээгүй.

Нас барсан түүхийн үлдээсэн зүйл бол
Гэрэлтэх өнөөдөр, гэтлэх маргааш юм
Өөр бусад юу ч үлдээгүй.


ГОЛЫН УРСГАЛ

-Ээжээ, голын урсгал яагаад инээгээд байна?
-Түүнийг нар оролдоод байгаа юм
-Ээжээ, голын урсгал яагаад дуулаад байна?
-Болжмор давалгааных нь чимээг магтаад байгаа юм
-Ээжээ, голын урсгал яагаад хүйтэн байна?
-Цастай дурлалцаж байсан үеэ дурсаад байгаа юм
-Ээжээ, голын урсгал хэдэн настай вэ?
-Цэл залуу хавартай чацуу
-Ээжээ, голын урсгал яагаад амардаггүй юм?
-Далай ээж нь түүнийг ирэхийг хүлээж байгаа

4 comments:

Requiem said...

Хөгжим юм чи,
Хөгжмийн мэдрэмжтэй юм би

ene laaag goy

Сүрэн said...

Сайхан блогийн эзэн сайн байна уу?

Нэг шүлэг хайж яваад санаандгүй Таникавагийн шүлгийн орчуулга уншлаа. Нэг зүйл лавлахад,
"Нас барсан эрийн үлдээсэн зүйл" шүлэгт цэргийн тухай нэг бадаг дутуу байна. Бас сүүлийн хоёр бадгийн сүүлийн мөрийг зохиолч давтсан тул гурав биш дөрвөн мөр байх ёстой... энэ орчуулгыг ямар номноос авсан бол? Зүгээр санал болгоход (япон утгыг "ягштал" гаргахыг оролдов):


Өөд болсон эрийн үлдээсэн зүйл

Өөд болсон эрийн үлдээсэн зүйл бол
Өөрийн эхнэр ба хүүхэд
Өөр юу ч үлдээсэнгүй
Өгөр шарилын хөшөө ч үлдээсэнгүй

Өөд болсон эмэгтэйн үлдээсэн зүйл бол
Өнгөө алдсан цэцэг ба хүүхэд
Өөр юу ч үлдээсэнгүй
Өмсгэл нэгийг ч үлдээсэнгүй

Өөд болсон хүүхдийн үлдээсэн зүйл бол
Булгалсан хөл ба хатсан нулимс
Өөр юу ч үлдээсэнгүй
Өөдөсхөн чинээ дурсамж ч үлдээсэнгүй

Өөд болсон цэргийн үлдээсэн зүйл бол
Эвдэрсэн буу ба эвхэрсэн дэлхий
Өөр юу ч үлдээсэнгүй
Энх тайвны сүүдэр ч үлдээсэнгүй

Өөд болсон тэдний үлдээсэн зүйл бол
Амьд яваа би ба амьд байгаа чи
Өөр хэн ч үлдсэнгүй
Өөр хэн ч үлдсэнгүй

Өөд болсон түүхийн үлдээсэн зүйл бол
Гэрэлтэх өнөөдөр ба гэтлэх маргааш
Өөр юу ч үлдсэнгүй
Өөр юу ч үлдсэнгүй

Сүрэн said...

hmmm сүүлийн хоёр бадгийн сүүлийн мөр... "үлдсэнгүй" биш "үлдээгүй" гэх нь зөв ч юмуу... ямар ч байсан япон эх нь:

死んだ男の残したものは

死んだ男の残したものは
一人の妻と一人の子供
他には何も残さなかった
墓石ひとつ残さなかった

死んだ女の残したものは
しおれた花と一人の子供
他には何も残さなかった
着物一枚残さなかった

死んだ子供の残したものは
捩れた足と乾いた涙
他には何も残さなかった
思い出ひとつ残さなかった

死んだ兵士の残したものは
壊れた銃と歪んだ地球
他には何も残せなかった
平和ひとつ残せなかった

死んだ彼らの残したものは
生きてる私生きてるあなた
他には誰も残っていない
他には誰も残っていない

死んだ歴史の残したものは
輝く今日とまた来る明日
他には何も残っていない
他には何も残っていない

Сүрэн said...

залруулга. цэргийн тухай бадаг:
"... үлдээсэнгүй" биш "үлдээж чадаагүй".

Өөд болсон цэргийн үлдээсэн зүйл бол
Эвдэрсэн буу ба эмхэрсэн дэлхий
Өөр юуг ч үлдээж чадсангүй
Энх тайвны хэлтэрхийг үлдээж чадсангүй