Sunday, March 11, 2012

Шүлэг бичихгүй байхын аргагүй...

Шүлэг бичихгүй байхын аргагүй сайхан нутаг, бөглүү хязгаар
Шүлэг бичихгүй байхын аргагүй зовлонт амьдрал, гажаагүй амьдрал
Шүлэг бичихгүй байхын аргагүй сайхан дүү нар, ялдам эгч нар
Зам, жим, нам, өвөл, хаврын шуурга
Шүлэг бичихгүй байхын аргагүй өвгөн багш
Аав, Ээж, өндөр тэнгэр, тансаг түүх
Хүн төрөхийн гайхамшиг, орчин үе, цаг хугацаа
Шүлэг бичихгүй байхын аргагүй хуурамч нөхөрлөл, жинхэнэ үзэн ядалт
Олон олон дурлал
Уналт ба сэргэлт, ханын хуучин цаг зогсох мөч
Нэгэн үс цайрах ба нэгэн өдөрт хэдэнтээ баярлах тохиол
Гуч шүргэхэд олон морь, олон нохой, олон хүний өөдлөхийг үзэх гуниг
Шүлэг бичихгүй байхын аргагүй этгээд утасны модод
Мэс засал, Өрнөд хийгээд Дорнод гэх үг, утга
Мах идэхийн тухай эргэцүүлэл, бие биетэйгээн мэтгэлцэн улайрах явдал
Хүний ухааныг магтах эндүүрэл, шүүмжлэх ихэрхэл
Шүлэг бичихгүй байхын аргагүй үлгэрийн хүмүүжил, хожмын боловсрол
Шоргоолжноос хүн үүссэн байх гэх бодол
Сэлбийн гүүрэн дээрх бүх хүнийг таньдаг болсон үе
Шүлэг бичихгүй байхын аргагүй элэг, зүрх, нүд, хуучин шинэ үзэг
Шүлэг бичихгүй байхын аргагүй...

1994.7.5
Б.Одгэрэл
"Үл таних зочин" ном

3 comments:

Tsenguun said...

Ene nomiig olj avmaar l bgaa yum. Odoo zovhon huvi humuust l hadgalagdaj bgaa bololtoi?

Б.Батзаяа said...

Тэгж их хүсэж байгаа бол надаас аваарай л даа.

Anonymous said...

Bi bas ene nomtoi boloh yumsan. Nerneesee ehleed l saihan nom shuu.