Saturday, April 24, 2010

Афоризм багц 01

Эрүүл саруул бай! Болж өгвөл аливаад бүү итгэ. Ухаан гэгч эргэлзэхэд л оршдог юм.
“ЭПИХАРМ”

***
Бурхан бидэнд ач ивээлээ хөдөлмөрөөр маань л арилждаг.
“ЭПИХАРМ”

“БҮХ ЮМ ТҮР ЗУУРЫНХ”
“Ухаантан болчихлоо” гэж бодох үед минь ухаан надаас хол...
“СОЛОМОН”
***
Жаргах үедээ бусдыг бүү гоочил. Дайснууддаа ууч сэтгэлээр ханд. Ямар сайн хүнийг гомдоосноо мэдээд тэд гэмшиг. Өршөөл үзүүлэх боломж гардаг л юм бол бүү алгуурла. Хувь тавилан хэзээд урваж хөрвөдгийг бат санаж яв.
“ЭЗОП”
***
Прометей хүнийг бүтээсэн шавраа усаар бус нулимсаар зуурсан юм. Тийм болохоор хүнийг хүчээр номхруулна гэдэг үр дүнгүй. Харин уярааж зөөлрүүлж, аль болохоор аргадахыг хичээсэн нь дээр. Ямар ч хүн зөөлөн үгэнд автамхай байдаг.
“ЭЗОП”
***
Ээ, золгүй хувь тавилаан! Энэ чинь аз жаргалын тулгуур юм шүү дээ. Ээ, аз жаргал аа! Түүн дотор л зовлон гамшиг нуугдаж байдаг юм даа.
“ЛАОЗ” (Лао Цзы)
***
Өөрийнхөө шарил дээр унагах чийг үлдээхийн тулд үр хүүхдийнхээ нулимсыг гамнаж бай.
“ПИФАГОР”
***
Зүүдээ ярихын тулд эхлээд сэрэх хэрэгтэй.
“СЕНЕКА”
***
Гомдол тайлах шилдэг эм бол өршөөл мөн.
“СЕНЕКА”
***
Бусдад хэлэхийн өмнө тэр үгээ өөртөө нэг хэлээд үз.
“СЕНЕКА”
***
Хүмүүсээс ямагт муу муухай зүйлийг хүлээ! Хар салхи дэгдэхээс өмнө тэнгэр дуугардаг. Байшин нурж унахаасаа өмнө цавтдаг. Түймэр гарсныг утаа нь зарладаг. Харин хүмүүсийн зүгээс ирэх аюул их байх тусмаа улам чимээ аниргүй, цочир гэнэтхэн нүүрлэдэг. Бид айсуй хүмүүсийн царайг хараад итгэж хууртдаг. Гаднаа хүн ч гэсэн дотроо тэд цөм араатнууд.
“СЕНЕКА”
***
Найдах юм юу ч үлдээгүй хүнд хүртэл найдвар байдаг.
“ПЛУТАРХ”
***
Амнаас гарсан нэг ч үг огт хэлээгүй үгс шиг тийм их ач тус авчирсан нь үгүй.
“ПЛУТАРХ”
***
Их хүндэтгэл зан суртахууныг өөрчилдөг.
“ПЛУТАРХ”
***
Өөртөө хатуу, бусдад зөөлөн бай. Тэгж байж л чи хүмүүсийн зүгээс учрах хороос сэргийлж чадна.
“КҮНЗ” (Конфуций)
***
Бүхий л амьдралыг жолоодож болох ганцхан үг байж болох уу? хэмээн Күнзээс асуухад тэрээр:
- Болно оо. Тийм үг ч бий: ХҮЛЦЭНГҮЙ гэжээ.
“КҮНЗ” (Конфуций)
***
“Муу юм надад тохиолдохгүй” гэж гэнэхнээр бүү сана. Дусаал хувинг дүүргэдэг юм шүү. Мунхаг хүн бага сага буруу алхам хийсээр муу муухайн үүр уурхай болон хувирдаг.
“БУДДА”
***
Ялагч дайсантай болно. Ялагдагч гунигтай хоцорно. Ялах, ялагдах хоёрыг үл хэрэгсэн орхивол та амгаланг олно.
“БУДДА”
***
Хэрэв зээ сохор хүнээс хараа гэж юу болохыг асуувал, тас харанхуйг л нэрлэх вий.
“ХЕРАКЛИТ”
***
Хэрэв морины нүд хялар байвал түүнийг хялар морь гэдэг. Харин морины нүд том байхад хэн ч том морь гэдэггүй.
“МО ДИ”
***
Тун гайхалтай! Ямарч хүн хичнээн хоньтойгоо яг таг хэлж чадна. Гэвч хичнээн найзтайгаа хэлж чаддаггүй. Нөхөд гэдэг тийм үнэ хүндгүй.
“СОКРАТ”

No comments: