Monday, November 12, 2007

Б. Эрдэнэбулган - Найздаа



Он цагийн тоосонд даруулж хэзээ нэгэн цагт
Орчлон хорвоог орхихоос хойш уйлаад яахав найзаа
Амьдрал гэдэг өөрөө хатуу байдаг болохоор
Аманд чинь ороx нулимс гашуун байна уу найз аа

Халуун зүрхнээс шиврэх гунигийн зөөлөн бороо
Хархан сормусанд бүдрэх ганцхан дусан нулимсанд
Хан хорвоогийн амьдрал бүхлээрээ багтдаг болохоор
Хайртай чинийхээ нулимсыг арчиж өгөхгүй би

Өвсний шүүдэр адил бөнжийх дуслыг арччихвал
Өөрийн гараар чиний амидралыг бусниулчих болохоор
Сормусан ширхэгт хуваагдах зүрхэн хээтэй нулимсыг
Солиороо нь үгүй юм бол би юу гэж арчих юм бэ?

Он цагийн тоосонд даруулж хэзээ нэгэн цагт
Орчлон хорвоог орхихоос хойш уйлаад яахав найзаа
Амьдрал гэдэг өөрөө гашуун байдаг болохоор
Аманд чинь орох нулимс шорвог байна уу найз аа


1 comment:

agai said...

санаандгүй энэ өдөр танай найргын асарт саатав сэтгэл догдлон бүх бичлэгийг чинь үзэж суунам ямар яруухан юм бэ